Ди Эм Финанс ББСБ нь иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.
Thursday, October 29, 2026
Tuesday, October 13, 2026
ХУРИМТЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хуримтлал гэдэг нь: Богино, дунд, урт хугацааны хэрэгцээгээ хангах зорилгоор хуримтлуулж буй мөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгийг хэлнэ.
Хуримтлал үүсгэхийн тулд
1. Санхүүгийн зорилгоо тодорхойлно.
2. Хуримтлал үүсгэх орлогын эх үүсвэрээ төлөвлөнө /цалин, бусад гэж мэт.../
3. Мөнгөний хэрэгцээт хугацааг төлөвлөнө.
4. Хуримтлал өсгөх боломжуудыг судална.
Хуримтлалын хугацаа
Богино хугацаа: Хадгаламж
Дунд хугацаа: Хувьцаа, бонд
Урт хугацаа: Үл хөдлөх хөрөнгө, бусад
Давуу тал
1. Санхүүгийн дарамтаас хамгаална.
2. Нэмэлт орлого олно /хүүгийн орлого/.
Сул тал
1. Өндөр инфляциас шалтгаалж үнэ цэнэ буурах эрсдэлтэй.
2. Хэрэглээ танагдана.
Thursday, September 24, 2026
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн сан гэнэ.
Wednesday, August 19, 2026
ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ЭРХ
Барцаалангийн эрх гэдэг нь эд хөрөнгө болон бусад үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хөдлөх хөрөнгийг барьцаалсан тохиолдолд барьцаалагчид үүсэх хөдлөх эдийн барьцааны эрх юм.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийг хөдлөх хөрөнгийн барьцааны мэдээллийн санд бүртгүүлж, барьцааны зүйлд барьцаалагчийн шаардлага гаргах эрхийг баталгаажуулж болно. Барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлд хяналт тавих, борлуулах болон орлогоос шаардлага хангахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулдаг.
1. МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ
1. Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй (зээлээ төлөхгүй) тохиолдолд гэрээний барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл үүснэ.
2. Мэдэгдэл хүргүүлэх
Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалагчид хууль болон гэрээнд заасан журмын дагуу хүргүүлнэ.
3. Сайн дураар хангах хугацаа
Мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс, эсхүл гэрээнд заасан дүнг мэдэгдсэнээс хойш 14 хоног хүртэл хугацаанд барьцаалуулагчид шаардлагыг хангах боломжтой.
4 . Борлуулж шаардлага хангах
Хэрэв 14 хоногийн хугацаанд биелүүлэхгүй бол барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу худалдаж борлуулах, борлуулалтаас барьцаалагчийн шаардлагыг хангуулна.
2. БОРЛУУЛСАН ОРЛОГО ХУВААРИЛАЛТ
1. Барьцааны зүйлийг худалдаан борлуулснаас барьцаагаар баталгаажсан шаардлага болох үндсэн зээл, хүү, алданги болон бусад холбогдох зардлыг нөхөн барагдуулна.
2. Үндсэн барьцаалагчийн өрийг барагдуулсны дараа үлдсэн орлогыг барьцаалуулагчид буцаан олгоно.
ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ БОЛОМЖ
Барьцаалуулагч шаардан бол барьцааны зүйлийг худалдан борлуулахын өмнө үнэлгээний хараат бус шинжээчээр тогтоолгох боломжтой бөгөөд холбогдох зардлыг өөрөө хариуцна.
Эх сурвалж: Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль
Monday, August 10, 2026
ДАВХАР ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Давхар даатгал нь даатгалын компаниудыг даатгах даатгал юм.
Даатгалын компаниуд санхүүгийн тогтвортой байдлаа хангахын тулд хүлээсэн эрсдэлийнхээ тодорхой хэсгийг дотоодын болон гадаадын давхар даатгагчдад шилжүүлдэг.
Ингэснээр байгалийн гамшиг, томоохон ослоос үүдэх их хэмжээний нөхөн төлбөрийн санхүүгийн дарамтыг бууруулж, төлбөрийн чадвараа хадгалдаг.
Давхар даатгалын схем
Даатгуулагч → Даатгалын компани → Дотоодын давхар даатгалын компани → Гадны давхар даатгалын компани
- Хураамж
- Нөхөн төлбөр
Давхар даатгалын төрөл
1. Гэрээт давхар даатгал
Хамрах хүрээ:
Даатгалын багцын бүх эрсдэлийг урт хугацааны гэрээгээр автоматаар давхар даатгах хэлбэр.
Урьдчилан тохирсон ангиллын бүх эрсдэлийг хамарна.
Шийдвэр гаргалт:
Гэрээний нөхцөлд багтсан эрсдэлийг автоматаар хүлээн авна.
Захиргааны зардал:
Бага.
Ашиглах тохиолдол:
Олон тооны ердийн даатгалын багц.
2. Факультатив давхар даатгал
Хамрах хүрээ:
Тодорхой нэг эрсдэл эсвэл гэрээг тус бүрээр нь хэлэлцэн давхар даатгах хэлбэр.
Эрсдэл тус бүрээр нь авч үзнэ.
Шийдвэр гаргалт:
Давхар даатгагч эрсдэл бүрийг хүлээж авах эсэхээ тусад нь шийднэ.
Захиргааны зардал:
Их.
Ашиглах тохиолдол:
Том хэмжээний, онцгой эрсдэлтэй объект.
Tuesday, July 28, 2026
ИРГЭН ТАНЫ САНХҮҮГИЙН МЭДЛЭГТ
Энэ мэдээллээс та дараах мэдлэгийг авах болно.
- Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгохдоо юуг анхаарах
- Хөрөнгө оруулалтын эрсдэлийг хэрхэн үнэлэх
- Санхүүгийн залилан, луйвраас өөрийгөө хамгаалах арга
- Хувийн санхүүгийн мэдээллээ аюулгүй хадгалах зөвлөмж
- Зөвхөн албан ёсны, зөвшөөрөлтэй байгууллагын үйлчилгээг ашиглахын ач холбогдол
- Санхүүгийн зөв шийдвэр гаргахад хэрэгтэй үндсэн ойлголтууд
Энэхүү мэдээлэл нь санхүүгийн эрсдэлээ бууруулж, мөнгөө зөв удирдах мэдлэгээ нэмэгдүүлэхэд тань тусална.
Tuesday, July 7, 2026
БОНД ГЭЖ ЮУ ВЭ?
Бонд гэдэг нь компани, байгууллага эсвэл төрөөс хөрөнгө босгох зорилгоор гаргадаг өрийн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та бонд худалдан авснаар тухайн байгууллагад тодорхой хугацаагаар мөнгө зээлдүүлж байгаа гэсэн үг.
Үүний хариуд:
Тогтсон хугацаанд хүүгийн орлого авна.
Хугацаа дуусахад үндсэн хөрөнгөө буцаан авна
Бондын давуу тал
1. Тогтвортой өгөөж
Бондын хүү урьдчилан тодорхой байдаг тул ирээдүйн орлогоо илүү хялбар төлөвлөх боломжтой.
2. Эрсдэл харьцангуй бага
Хувьцаатай харьцуулахад үнийн савлагаа багатай байдаг тул хөрөнгөө хамгаалах зорилготой хөрөнгө оруулагчдад тохиромжтой.
3. Хөрөнгөө төрөлжүүлэх боломж
Хөрөнгө оруулалтын багцдаа бонд нэмснээр нийт эрсдэлээ бууруулах боломжтой.
4. Арилжаалах боломж
Зарим бондыг хугацаа дуусахаас өмнө хоёрдогч зах зээл дээр худалдах боломжтой байдаг.
Хэнд тохиромжтой вэ?
Бонд нь дараах хүмүүст илүү тохиромжтой.
Тогтмол орлого хүсдэг.
Эрсдэл багатай хөрөнгө оруулалт сонирхдог.
Богино болон дунд хугацаанд хөрөнгөө өсгөх зорилготой.
Хөрөнгө оруулалтын туршлага багатай эхлэгчид.
Бонд сонгохдоо юуг анхаарах вэ?
Бонд худалдаж авахын өмнө дараах үзүүлэлтүүдийг заавал харьцуулаарай.
Жилийн өгөөж (хүү)
Хугацаа
Хүү төлөх давтамж
Бонд гаргаж буй байгууллагын санхүүгийн чадавх
Эрсдэлийн түвшин
Дүгнэлт
Бонд нь хөрөнгөө тогтвортой өсгөх, тогтмол хүүгийн орлого олох боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Хэрэв та эрсдэлээ хянаж, урт хугацаанд санхүүгийн зорилгодоо хүрэхийг хүсэж байвал бондын талаар судалж, өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь зөв алхам болно.
Sunday, June 7, 2026
ХУВИЙН САНХҮҮ ДЭХ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ
Технологийн хөгжлийн эрин үед орлого, зарлагаа хянах, хөрөнгө оруулах, санхүүгийн зорилгодоо хүрэх, төлөвлөх, сахилга баттай байх үйл явцыг технологи илүү хялбар, хурдан, ухаалаг болгож байна.
Технологи нь хувийн санхүүд хэрхэн дэмждэг вэ?
Санхүүгийн хяналт
Санхүүгээ хялбар байдлаар хянах боломжийг олгодог.
Төлбөр тооцоо
Төлбөр тооцоог хурдан, шуурхай гүйцэтгэх боломжтой.
Ухаалаг зөвлөгөө
Санхүүгийн мэдээлэл хүртээмжтэй болж, хувь хүний нөхцөлд тохирсон санхүүгийн шинжилгээ хийх боломжтой.
Автомат хуримтлал
Хуримтлал үүсгэх дадал бий болгож, мөнгөө зөв удирдахад тусалдаг.
Технологийг хувийн санхүүдээ ашиглахдаа анхаарах зүйлс
Хувийн мэдээллээ хамгаалах
Нууц үг, картын мэдээлэл, OTP кодыг бусадтай хуваалцахгүй байх.
Эрсдэлээс сэргийлэх
Хуурамч вэбсайт, холбоос зэргээс болгоомжилж, албан ёсны эх үүсвэрийг шалгах.
Мэдээллээ тогтмол хянах
Данс, картын гүйлгээний мэдээллээ тогтмол шалгах.
Хариуцлагатай ашиглах
Технологи нь таны санхүүгийн шийдвэр гаргалтад туслах хэрэгсэл тул зөв ашиглахад анхаарах.
Эх сурвалж: Зах зээлийн судалгаа, хөгжлийн газар.
Tuesday, June 2, 2026
СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ОРГИЛ ҮЕЭСЭЭ БУУРЛАА
Он гарснаас хойш шинэ машин худалдаж авсан хүн байна уу? Энэ оны эхний 2 сард нийт 12.2 мянган суудлын автомашин импортоор орж иржээ.
📌 1 машин = ₮27.9 сая
2016 оноос хойш Монгол Улс нийт 680.8 мянган суудлын автомашиныг $5.3 тэрбумаар импортолсон. Энэ нь 2025 оны 7-р сарын байдлаарх улсын нийт гадаад валютын хэмжээтэй дүйх дүн гэхээр маш их валют гадагшаа урсгасан нь харагдана. Мөн 1 автомашиныг ойролцоогоор ₮27.9 саяар импортолсон байгаа юм.
- 🚘 Олон мянган машаан: Импортолсон автомашины тооны өсөлтийг харвал 2016 оноос хойш жилд дунджаар 13.4% өссөн байна. Тэр дундаа 2024 онд 123.1 мянган автомашин оруулж ирсэн нь түүхэн дээд дүн байв. Өнгөрсөн онд энэ тоо 27% буурсан ч бусад жилүүдээс өндөр хэвээр байж. Өөрөөр хэлбэл тус онуудад ердийн үеийнхээс 2-3 дахин их автомашин орж иржээ.
- 💥 Энэ жилийн онцлог: Харин энэ он гарснаас хойш 12.2 мянган суудлын автомашин импортолсон нь 2025 оныхоос 2.2 дахин буурсан үзүүлэлт. Гэхдээ 2021 оныхоос даруй 1.4 дахин өндөр байгаа нь 2024-2025 оны автомашины импортын “хэт өсөлтийн” дараах зах зээлийн хэвийн түвшин гэж хэлж болохоор байна.
💭🤔 Бодлогын нөлөө байна уу?
2024 оны 12-р сард НИТХ-аас ирэх оны 1 сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3 дахин, замын татварыг 5 дахин нэмэх шийдвэр гаргасан. 2025 оны импортын бууралт үүнтэй холбоотой байж болох юм. Гэхдээ яг үр дүнтэй байсан эсэхийг цаашдын урт хугацааны дата л харуулах биз ээ. Мэдээж автомашины импортод татвараас гадна ₮-ийн ханш, зээлийн нөхцөл, Япон болон Солонгосын автомашины нийлүүлэлт, хотын түгжрэл, зогсоол гээд олон хүчин зүйл нөлөөтэй.
Эцэст нь… 1925 онд 7 ачааны автомашинтай байсан нийслэлд маань өдгөө 600 мянга орчим автомашин сүлэлдэн түгжирч байна. Дүүжин тээвэр, метро, трамвай нь ажиллаад эхлэхээр суудлын автомашины импорт улам буурч, нийтийн тээврээрээ түгжрэхгүй сүнгэнэнэ гэж найдъя даа. 🤪🧘
Tuesday, May 5, 2026
САНХҮҮГЭЭ ЗӨВ УДИРДАХ 5 ДАДАЛ
1. Мөнгөн урсгалаа бүртгэх
Орлого, зарлагаа тогтмол бүртгэж, санхүүгийн урсгалаа хянах.
2. Төлөвлөж худалдан авалт хийх
Том худалдан авалт хийхээс өмнө 24–48 цаг бодож шийдвэр гаргах.
3. Жижиг зардлаа хязгаарлах
Өдөр, долоо хоногт зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох.
4. Автомат шилжүүлэг ашиглах
Тогтмол зардал ба хадгаламжийг автоматаар татах тохиргоо хийх.
5. Нэмэлт орлогын хуваарилалт
Бонус, бэлэг зэрэг нэмэлт орлогыг хэрэгцээнд зориулж хуримтлал хийх.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Манай сошиал хаягуудыг дагаарай
Холбоо барих
Архиваас хайх
Архив
-
►
2025
(15)
- ► March 16 - March 23 (1)
- ► April 13 - April 20 (3)
- ► June 8 - June 15 (1)
- ► June 22 - June 29 (2)
-
▼
2026
(20)
- ► March 8 - March 15 (1)
- ► March 29 - April 5 (1)
- ► April 5 - April 12 (1)
- ► May 3 - May 10 (1)
- ► May 31 - June 7 (1)
- ► June 7 - June 14 (1)
- ► July 5 - July 12 (1)
- ► July 26 - August 2 (1)
Их уншигдсан нийтлэлүүд
Follow us
Copyright ©
Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier



.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)