Үнэт цаасыг зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасыг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, нэг тал нөгөө талд шилжүүлж, хугацаа дууссаны дараа ижил төрлийн, ижил тоо ширхэгтэй үнэт цаасыг хүүгийн хамт буцаан өгөх үүрэг бүхий санхүүгийн ажиллагаа юм.
Уг үйлчилгээг үнэт цаасны номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй үнэт цаасны компани дараах харилцагчдад үзүүлнэ. Үүнд:
• Сүүлийн 1 жилийн сарын дундаж орлого 10 сая болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгөтэй Монгол Улсын иргэн;
• Сүүлийн 3 жилийн аль 1 жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;
• Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;
• Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төвбанк, Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

