Технологийн хөгжлийн эрин үед орлого, зарлагаа хянах, хөрөнгө оруулах, санхүүгийн зорилгодоо хүрэх, төлөвлөх, сахилга баттай байх үйл явцыг технологи илүү хялбар, хурдан, ухаалаг болгож байна.
Технологи нь хувийн санхүүд хэрхэн дэмждэг вэ?
Санхүүгийн хяналт
Санхүүгээ хялбар байдлаар хянах боломжийг олгодог.
Төлбөр тооцоо
Төлбөр тооцоог хурдан, шуурхай гүйцэтгэх боломжтой.
Ухаалаг зөвлөгөө
Санхүүгийн мэдээлэл хүртээмжтэй болж, хувь хүний нөхцөлд тохирсон санхүүгийн шинжилгээ хийх боломжтой.
Автомат хуримтлал
Хуримтлал үүсгэх дадал бий болгож, мөнгөө зөв удирдахад тусалдаг.
Технологийг хувийн санхүүдээ ашиглахдаа анхаарах зүйлс
Хувийн мэдээллээ хамгаалах
Нууц үг, картын мэдээлэл, OTP кодыг бусадтай хуваалцахгүй байх.
Эрсдэлээс сэргийлэх
Хуурамч вэбсайт, холбоос зэргээс болгоомжилж, албан ёсны эх үүсвэрийг шалгах.
Мэдээллээ тогтмол хянах
Данс, картын гүйлгээний мэдээллээ тогтмол шалгах.
Хариуцлагатай ашиглах
Технологи нь таны санхүүгийн шийдвэр гаргалтад туслах хэрэгсэл тул зөв ашиглахад анхаарах.
Эх сурвалж: Зах зээлийн судалгаа, хөгжлийн газар.

.jpg)
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment