Ди Эм Финанс

Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
    • Товч танилцуулга
    • Байгууллагын бүтэц
    • Төлөөлөн удирдах зөвлөл
      • ТУЗ-н үйл ажиллагааны журам
      • ТУЗ-н дэргэдэх дэд хорооны журам
      • ТУЗ-н тайлан 2024
    • Засаглалтай холбоотой бодлого, дүрэм журам
      • Ёс зүйн дүрэм
      • Залгамж халааны бодлогын баримт бичиг
      • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
      • Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам
      • Оролцогч талуудтай хамтран ажиллах бодлогын баримт бичиг
      • Аудитын хорооны журам
      • Сургалтын төлөвлөгөө
        • Сургалын төлөвлөгөө 2024
        • Сургалын төлөвлөгөө 2025
    • Тайлан
      • 2020 он
      • 2021 он
      • 2022 он
      • 2023 он
      • 2024 он
      • 2025 он
      • Please wait and check ...
  • Бүтээгдэхүүн
    • Бичил бизнесийн зээл
    • Шуурхай зээл
    • Автомашин худалдан авах зээл

Tuesday, December 16, 2025

ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

By DM FinanceDecember 16, 2025 No comments
    Залилах гэмт хэрэг нь хуульд зааснаар бусдыг "...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан..." зэрэг шинжийг агуулсан байхыг шаарддаг. Тодруулбал, тухайн иргэний эд зүйл, хөрөнгө мөнгийг авахын тулд ямар нэг гэрээ, хэлэлцээрээр халхавчлах, сайн сайхан зүйл амлах, итгэлийг нь олж авахын тулд тодорхой үйлдлүүдийг хийх зэрэг олон аргаар хохирогчоос өөрийнх нь сайн дураар мөнгө, эд зүйлийг нь гаргуулж авдаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид бусдын "мөнгөө хурдан бөгөөд ихээр өсгөх" гэсэн өгүүлэмжид итгэх, өөрийн хувийн мэдээлэл, данс, цахим хаягийн нууцлалыг хангахад хайнга хандах, залилагч этгээдийн дансны болон хувийн мэдээллийг нягтлахгүй орхигдуулах, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүсэл зоригоосоо болж хохирдог тул иргэн Та хянуур байж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.




Read More

Tuesday, December 9, 2025

Виртуал хөрөнгө гэж юу вэ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments

 



Read More

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments

 




Read More

Wednesday, November 5, 2025

Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ?

By DM FinanceNovember 05, 2025 No comments

 



Read More

Monday, October 6, 2025

НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceOctober 06, 2025 No comments

 



Read More

ФАТФ-ын ХАР, СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceOctober 06, 2025 No comments

 



Read More

Monday, September 8, 2025

САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ (FINA-DCS)-ИЙГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЛЭЭ

By DM FinanceSeptember 08, 2025 No comments

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудаас улирлын тайлан болон сарын мэдээ хүлээн авах зорилго бүхий Тайлан хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлээд байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын ерөнхий мэдээллээ засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон.

Иймд, зохицуулалтын салбарын хуулийн этгээд нь цаашид тус системд хандан тайлан, мэдээгээ хууль, журамд заасан хугацаанд ирүүлж байхыг анхаарна уу. 

Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй заавар видео, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд:

1. Системийн гарын авлага: Үзэх

2. Видео заавар:Тайлан илгээх заавар:  https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4            

Тайлангийн алдаа шалгах заавар: https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs  

Цахим тайлангийн системтэй холбоотой асуудлаар холбогдох утас: 51-263425

Эх сурвалж: www.frc.mn

Read More

Tuesday, August 12, 2025

Анхааруулга

By DM FinanceAugust 12, 2025 No comments

 

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан иргэд, оюутнуудын дунд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх эрэлт нэмэгддэг. Үүний зэрэгцээ орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд гарах эрсдэл үүсэж болзошгүй тул хөлслөх гэж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

    Хэрэв та үл хөдлөх хөрөнгийг хөлслөх, хөлслүүлэх эрхээ гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Read More

Monday, June 23, 2025

Мөнгө угаах гэж юу вэ?

By DM FinanceJune 23, 2025 No comments

 


Read More

Террозмыг санхүүжүүлэх гэж юу вэ?

By DM FinanceJune 23, 2025 No comments

 




Read More

Friday, June 13, 2025

Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай

By DM FinanceJune 13, 2025 No comments



Дугаар: 2025/03

Огноо: 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.

Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны 1 дүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО


Read More

Tuesday, April 15, 2025

БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ

By DM FinanceApril 15, 2025 No comments

Бичил бизнес эрхлэгч таны үйл ажиллагааг дэмжих, урт хугацааны барьцаатай болон барьцаагүй зээл авах боломжийг бүрдүүлж байна.

БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ

Хэмжээ:

1.000.000₮ - 200.000.000₮ хүртэл

Хугацаа:

36 сар хүртэл

Хүү /сарын/:

3.30%

Хүү /жилийн/: 

39.6% 

Барьцаа:

Үл хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, ирээдүйн орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар

Шимтгэл:

1%

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бусад шаардлагатай материал

*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр; Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу.


Read More

ШУУРХАЙ ЗЭЭЛ

By DM FinanceApril 15, 2025 No comments

 

Та гэнэтийн хэрэгцээгээ шуурхай зээлээр шийдэх боломжтой.

ШУУРХАЙ ЗЭЭЛ

Хэмжээ:

1.000.000₮ - 200.000.000₮ хүртэл

Хугацаа:

36 сар хүртэл

Хүү /сарын/:

3.30%

Хүү /жилийн/: 

39.6% 

Барьцаа:

Үл хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, ирээдүйн орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар

Шимтгэл:

1%

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бусад шаардлагатай материал

*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр; Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу.

 

Read More

АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ

By DM FinanceApril 15, 2025 No comments


Харилцагчийн өрхийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх,  тав тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой зээл юм.

   

 АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ

Хэмжээ:

1.000.000₮ - 100.000.000₮ хүртэл

Хугацаа:

36 сар хүртэл

Хүү /сарын/:

3.30%

Хүү /жилийн/: 

39.6% 

Урьдчилгаа төлбөр:

40% 

Барьцаа:

Үл хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, ирээдүйн орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар

Шимтгэл:

1%

*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр; Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу.





Read More

Thursday, March 20, 2025

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

By DM FinanceMarch 20, 2025 No comments

“Ди Эм Финанс ББСБ” ХХК нь 2018 оны 09-р сарын 28-ний өдөр байгуулагдан, 2019 оны 03-р сарын 13-ны өдөр Монгол улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаас хойш Монгол улсын түлхүү орон нутгийнхаа банк санхүүгийн салбарт зээл олгох үйлчилгээ явуулах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


Дархан Уул аймгийн Дархан суманд үндсэн нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн санхүүгийн компаниудын нэг юм.


Үйл ажиллагаандаа мэргэжлийн, чадварлаг, ёс зүйтэй хандлагыг баримтлан харилцагч нартаа хурдтай шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.


Бид дараахи зөвшөөрлүүдийн дагуу хууль ёсны үйл ажиллагааг эрхэлж байна.

  • Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрөл 2019/03/13 - 101/650

          Санхүүгийн зохицуулах хороо   

  •  Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх 2024/05/17 “№230” тогтоол

          Санхүүгийн зохицуулах хороо           

  •  Факторингийн үйлчилгээ эрхлэх 2024/05/17 “№230” тогтоол

           Санхүүгийн зохицуулах хороо           

    Read More
    Newer Posts Home

    Манай сошиал хаягуудыг дагаарай

    Холбоо барих

    Архиваас хайх

    Архив

    • ▼  2025 (15)
      • ►  March 16 - March 23 (1)
        • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
      • ►  April 13 - April 20 (3)
        • АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ
        • ШУУРХАЙ ЗЭЭЛ
        • БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
      • ►  June 8 - June 15 (1)
        • Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн ...
      • ►  June 22 - June 29 (2)
        • Террозмыг санхүүжүүлэх гэж юу вэ?
        • Мөнгө угаах гэж юу вэ?
      • ►  August 10 - August 17 (1)
        • Анхааруулга
      • ►  September 7 - September 14 (1)
        • САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ (FINA-DCS)-ИЙ...
      • ►  October 5 - October 12 (2)
        • ФАТФ-ын ХАР, СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
        • НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
      • ►  November 2 - November 9 (1)
        • Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ?
      • ►  December 7 - December 14 (2)
        • Хиймэл оюун ухаан гэж юу вэ?
        • Виртуал хөрөнгө гэж юу вэ?
      • ▼  December 14 - December 21 (1)
        • ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ
    • ►  2026 (8)
      • ►  January 18 - January 25 (1)
      • ►  January 25 - February 1 (2)
      • ►  February 1 - February 8 (1)
      • ►  February 15 - February 22 (1)
      • ►  March 8 - March 15 (1)
      • ►  March 29 - April 5 (1)
      • ►  April 5 - April 12 (1)

    Их уншигдсан нийтлэлүүд

    • ЗЭЭЛ АВАХАД АНХААРАХ АЛТАН ДҮРЭМ
    • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
    • Мөнгө угаах гэж юу вэ?
    • Виртуал хөрөнгө гэж юу вэ?
    • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Follow us

    Copyright © Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
    Design editor by Buby | Web Template by libra financier