Ди Эм Финанс

Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
    • Товч танилцуулга
    • Байгууллагын бүтэц
    • Төлөөлөн удирдах зөвлөл
      • ТУЗ-н үйл ажиллагааны журам
      • ТУЗ-н дэргэдэх дэд хорооны журам
      • ТУЗ-н тайлан 2024
    • Засаглалтай холбоотой бодлого, дүрэм журам
      • Ёс зүйн дүрэм
      • Залгамж халааны бодлогын баримт бичиг
      • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
      • Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам
      • Оролцогч талуудтай хамтран ажиллах бодлогын баримт бичиг
      • Аудитын хорооны журам
      • Сургалтын төлөвлөгөө
        • Сургалын төлөвлөгөө 2024
        • Сургалын төлөвлөгөө 2025
    • Тайлан
      • 2020 он
      • 2021 он
      • 2022 он
      • 2023 он
      • 2024 он
      • 2025 он
      • Please wait and check ...
  • Бүтээгдэхүүн
    • Бичил бизнесийн зээл
    • Шуурхай зээл
    • Автомашин худалдан авах зээл

Friday, June 13, 2025

Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай

By DM FinanceJune 13, 2025 No comments



Дугаар: 2025/03

Огноо: 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.

Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны 1 дүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО


Read More
Newer Posts Older Posts Home

Манай сошиал хаягуудыг дагаарай

Холбоо барих

Архиваас хайх

Архив

  • ▼  2025 (15)
    • ►  March 16 - March 23 (1)
    • ►  April 13 - April 20 (3)
    • ▼  June 8 - June 15 (1)
      • Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн ...
    • ►  June 22 - June 29 (2)
    • ►  August 10 - August 17 (1)
    • ►  September 7 - September 14 (1)
    • ►  October 5 - October 12 (2)
    • ►  November 2 - November 9 (1)
    • ►  December 7 - December 14 (2)
    • ►  December 14 - December 21 (1)
  • ►  2026 (8)
    • ►  January 18 - January 25 (1)
    • ►  January 25 - February 1 (2)
    • ►  February 1 - February 8 (1)
    • ►  February 15 - February 22 (1)
    • ►  March 8 - March 15 (1)
    • ►  March 29 - April 5 (1)
    • ►  April 5 - April 12 (1)

Их уншигдсан нийтлэлүүд

  • ЗЭЭЛ АВАХАД АНХААРАХ АЛТАН ДҮРЭМ
  • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
  • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • ҮНЭТ ЦААСЫГ ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
  • Мөнгө угаах гэж юу вэ?

Follow us

Copyright © Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier