Sunday, February 15, 2026
Thursday, February 5, 2026
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Итгэмжлэгч:
Хөрөнгөө захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэн түүнийгээ үр шимийг хүртэгч
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч:
Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд.
Итгэмжлэгч өөрийн хөрөнгийг итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн өмчлөлд 6 сараас доошгүй хугацаанд байршуулна.
Monday, January 26, 2026
ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Байгууллага богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээгээ хангах зорилгоор бараа худалдсан этгээдэд худалдагч, уг этгээд нь авлагыг цуглуулж, үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах санхүүгийн үйлчилгээний хэлбэр юм.
(Худалдагч → Фактор → Худалдан авагч)
Факторингийн үйлчилгээний төрлүүд
1. Хариуцах факторинг
Худалдагч байгууллагад бий болох эрсдэлийг өөрөө хариуцна.
2. Үл хариуцах факторинг
Факторингийн байгууллага худалдагчийн зээлийн эрсдэлийг хариуцна.
3. Хөнгөлөлттэй факторинг
Авлагыг цуглуулах үүргийг худалдагч хариуцдаг тул шимтгэлийн хэмжээ бага.
4. Банкны оролцоотой факторинг
Худалдагчийн бүх авлагыг бүрэн санхүүжүүлнэ.
5. Дотоодын болон хил дамнасан факторинг
Дотоодод болон олон улсад факторингийн үйл ажиллагаа явуулдаг.
6. Олон талт факторинг
Дээрх үйлчилгээнүүдээс 2 болон түүнээс дээш төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
ҮНЭТ ЭДЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Үнэт эдлэл гэдэг нь:
Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг (бөгж, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч гэх мэт) хэлнэ.
Эрдэнэсийн сангийн тухай хуулиар зааснаар:
“Үнэт металл” – алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмий;
“Үнэт чулуу” – доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувд;
💬 Үнэт эдлэлээ зөв сонгоход карат (сорьц) чухал үүрэгтэй байдаг.
Жишээ:
Болгон алтыг авч үзвэл карат гэдэг нь үнэт эдлэлийг хийхэд хичнээн хэмжээний алт орсныг хэмждэг нэгж юм.
Карат нь 2 утгыг агуулдаг
🔸 Үнэт металлаар хийсэн эдлэл дээрх карат /k/-ын тэмдэглэгээ нь сорьц
-
24k – 99.9% сорьцтой буюу цэвэр алт
-
18k – 75% алт, 25% бусад металл гэх мэт
🔸 Үнэт чулуу дээрх карат /ct/-ын тэмдэглэгээ нь түүний жин
-
1 ct – 200 мг
-
0.5 ct – 100 мг-тай тэнцэх гэх мэт
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Monday, January 19, 2026
САНХҮҮГЭЭ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?
Бид “санхүүгийн төлөвлөлт”-ийг дараах 6 үе шаттайгаар хийх боломжтой. Ингэснээр орлогоо зохистой хуваарилж, зарлагаа хянах замаар хуримтлал үүсгэж болно.
1. Одоогийн нөхцөл байдлаа үнэлэх.
Орлого, зарлагаа тооцож, санхүүгийн бодит байдлаа тодорхойлох.
2. Зорилгоо тодорхойлох.
Хуримтлал үүсгэх зорилго, хугацаа, хэрэгцээг тодорхойлох.
3. Санхүүгийн төлөвлөгөө зохиох.
Зорилгодоо хүрэх хугацаа, үе шатыг төлөвлөх.
4. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
Санхүүгийн төлөвлөгөөг сахилга баттайгаар хэрэгжүүлж, зарлагаа хянах.
5. Төлөвлөгөөг эргэн харах, залруулах.
Цаг хугацааны явцад гэнэтийн нөхцөл байдал үүсвэл төлөвлөгөөндөө залруулга хийх.
Эх сурвалж: “Санхүүгийн хөтөч” ном
Tuesday, December 16, 2025
ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ
Tuesday, December 9, 2025
ВИРТУАЛ ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?
"Виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийг дижитал илэрхийлж буй эдийн бус хөрөнгийг хэлнэ.
Виртуал хөрөнгийн давуу болон сул тал
Давуу тал:
- Хялбар төлбөр тооцооны хэрэгсэл;
- Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох;
- Өндөр нууцлалтай;
- Түргэн шуурхай;
- Зардал багатай;
- Цаг хугацаа хэмнэдэг;
Сул тал:
- Ханшийн хэлбэлзэл их;
- Террорист этгээдүүдийн санхүүгийн гүйлгээг дамжуулах болон санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх;
- Эх үүсвэр тодорхойгүй өмч хөрөнгийг нуун дарагдуулах;
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
Хиймэл оюун ухаан (ХОУ) буюу Artificial Intelligence (AI) нь хүн шиг сэтгэх, суралцах, шийдвэр гаргах чадвартай машин, програм хангамж юм.
1950–1970
Нейрон сүлжээ (Neural network)
Хүний тархитай төстэй. Оролт (өгөгдөл) аваад, дүгнэлт гаргадаг.
1980–2010
Машин сургалт (Machine learning)
Компьютер өгөгдөл дээрээс өөрөө суралцаж, дараа нь таамаг гаргаж чадна.
2011–2020
Гүнзгий сургалт (Deep learning)
Нарийн, төвөгтэй мэдээллийг ойлгож, илүү нарийвчилсан дүгнэлт гаргаж чадна.
2021–с хойш
Үүсгэх хиймэл оюун ухаан (Generative AI)
Өгөгдөлд үндэслэн шинэ зүйл бүтээж чадна.
Хиймэл оюун ухаан нь бидний эргэн тойронд аль хэдийн байр суурь эзэлж, хэрэглээний салшгүй хэсэг болжээ.
Wednesday, November 5, 2025
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Санхүүгийн байгууллагууд нь хэрэглэгчдийн мөнгө, данс, төлбөрийн мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг аюулгүй хадгалах, мэдээллийг зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах, мөн алдагдахаас хамгаалах үүрэгтэй.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь таны мэдээллийг хууль бус хандалт, кибер халдлага, алдагдлаас хамгаалах арга хэмжээ юм.
Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн зорилго
Мэдээллийн нууцлал
Харилцагчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх.
Мэдээллийн бүрэн бүтэн байдал
Мэдээллийг алдагдуулах, өөрчлөх, устгахгүй байх.
Мэдээллийн хүртээмжтэй байдал
Хэрэглэгчид шаардлагатай үед мэдээлэлд хандах боломжтой байх.
Санхүүгийн байгууллагаас таны мэдээллийн нууцлалыг хангах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг:
Хувийн мэдээллийг зөв ашиглах
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр хуваалцахгүй байх.
Удирдлагын арга хэмжээ
Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, бодлого боловсруулах, ажилтны сургалт зохион байгуулах, эрсдэлийг үеийн төлөвлөгөөтэй байх.
Хэрэглэгчийн итгэлийг хадгалах
Мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлж, аюулгүй байдлыг хангах боломж олгох.
Техникийн хамгаалалт
Мэдээллийг шифрлэх, олон шатлалт баталгаажуулалт хийх, цахим халдлагыг илрүүлэх систем ашиглах.
Хууль, дүрэм журмыг мөрдөх
Холбогдох хууль, дүрмийг дагаж мөрдөж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн мэдээлэл (Цуврал №54).
Monday, October 6, 2025
НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Ногоон зээл” бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус, дулаан хэмнэх эсвэл хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг санхүүжүүлэх, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулсан тусгай нөхцөлтэй зээл юм.
Жишээ нь та “Ногоон зээл”-ийг дараах байгальд ээлтэй хөрөнгө оруулалтад ашиглах боломжтой:
- Байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур худалдан авах;
- Нарны хавтан эсхүл салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр худалдан авах;
- Цахилгаан тээврийн хэрэгсэл, унадаг дугуй худалдан авах;
- Ногоон барилга, амины орон сууц барих, худалдан авах гэх мэт.
Яагаад ногоон зээлийг сонгох хэрэгтэй вэ?
Хүүгийн хөнгөлөлт:
Зарим банк, санхүүгийн байгууллага ногоон зээлд энгийн зээлээс бага хүү санал болгодог.
Өсөн нэмэгдэх өгөөж:
Та байгаль орчинд ээлтэй худалдан авалт сонгосноор эрчим хүч, ус, түлшний хэрэглээг бууруулан, хэмнэлт хийж боломжтой, мөн байгальд ээлтэй хөрөнгийн үнэ цэнэ улам бүр өсөж байна.
Ирээдүйдээ хөрөнгө оруулна:
Та байгальд ээлтэй сонголт хийснээр өөрийн болон ирээдүй үеийн амьдрах орчныг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалж буй юм.
Манай сошиал хаягуудыг дагаарай
Холбоо барих
Архиваас хайх
Архив
-
►
2025
(15)
- ► March 16 - March 23 (1)
- ► April 13 - April 20 (3)
- ► June 8 - June 15 (1)
- ► June 22 - June 29 (2)
-
▼
2026
(16)
- ► March 8 - March 15 (1)
- ► March 29 - April 5 (1)
- ► April 5 - April 12 (1)
- ► May 3 - May 10 (1)
- ► May 31 - June 7 (1)
- ► June 7 - June 14 (1)
- ► July 5 - July 12 (1)
- ► July 26 - August 2 (1)
Их уншигдсан нийтлэлүүд
Follow us
Copyright ©
Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)