Tuesday, December 16, 2025
Tuesday, December 9, 2025
ВИРТУАЛ ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?
"Виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийг дижитал илэрхийлж буй эдийн бус хөрөнгийг хэлнэ.
Виртуал хөрөнгийн давуу болон сул тал
Давуу тал:
- Хялбар төлбөр тооцооны хэрэгсэл;
- Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох;
- Өндөр нууцлалтай;
- Түргэн шуурхай;
- Зардал багатай;
- Цаг хугацаа хэмнэдэг;
Сул тал:
- Ханшийн хэлбэлзэл их;
- Террорист этгээдүүдийн санхүүгийн гүйлгээг дамжуулах болон санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх;
- Эх үүсвэр тодорхойгүй өмч хөрөнгийг нуун дарагдуулах;
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
Хиймэл оюун ухаан (ХОУ) буюу Artificial Intelligence (AI) нь хүн шиг сэтгэх, суралцах, шийдвэр гаргах чадвартай машин, програм хангамж юм.
1950–1970
Нейрон сүлжээ (Neural network)
Хүний тархитай төстэй. Оролт (өгөгдөл) аваад, дүгнэлт гаргадаг.
1980–2010
Машин сургалт (Machine learning)
Компьютер өгөгдөл дээрээс өөрөө суралцаж, дараа нь таамаг гаргаж чадна.
2011–2020
Гүнзгий сургалт (Deep learning)
Нарийн, төвөгтэй мэдээллийг ойлгож, илүү нарийвчилсан дүгнэлт гаргаж чадна.
2021–с хойш
Үүсгэх хиймэл оюун ухаан (Generative AI)
Өгөгдөлд үндэслэн шинэ зүйл бүтээж чадна.
Хиймэл оюун ухаан нь бидний эргэн тойронд аль хэдийн байр суурь эзэлж, хэрэглээний салшгүй хэсэг болжээ.
Wednesday, November 5, 2025
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Санхүүгийн байгууллагууд нь хэрэглэгчдийн мөнгө, данс, төлбөрийн мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг аюулгүй хадгалах, мэдээллийг зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах, мөн алдагдахаас хамгаалах үүрэгтэй.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь таны мэдээллийг хууль бус хандалт, кибер халдлага, алдагдлаас хамгаалах арга хэмжээ юм.
Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн зорилго
Мэдээллийн нууцлал
Харилцагчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх.
Мэдээллийн бүрэн бүтэн байдал
Мэдээллийг алдагдуулах, өөрчлөх, устгахгүй байх.
Мэдээллийн хүртээмжтэй байдал
Хэрэглэгчид шаардлагатай үед мэдээлэлд хандах боломжтой байх.
Санхүүгийн байгууллагаас таны мэдээллийн нууцлалыг хангах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг:
Хувийн мэдээллийг зөв ашиглах
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр хуваалцахгүй байх.
Удирдлагын арга хэмжээ
Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, бодлого боловсруулах, ажилтны сургалт зохион байгуулах, эрсдэлийг үеийн төлөвлөгөөтэй байх.
Хэрэглэгчийн итгэлийг хадгалах
Мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлж, аюулгүй байдлыг хангах боломж олгох.
Техникийн хамгаалалт
Мэдээллийг шифрлэх, олон шатлалт баталгаажуулалт хийх, цахим халдлагыг илрүүлэх систем ашиглах.
Хууль, дүрэм журмыг мөрдөх
Холбогдох хууль, дүрмийг дагаж мөрдөж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн мэдээлэл (Цуврал №54).
Monday, October 6, 2025
НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Ногоон зээл” бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус, дулаан хэмнэх эсвэл хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг санхүүжүүлэх, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулсан тусгай нөхцөлтэй зээл юм.
Жишээ нь та “Ногоон зээл”-ийг дараах байгальд ээлтэй хөрөнгө оруулалтад ашиглах боломжтой:
- Байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур худалдан авах;
- Нарны хавтан эсхүл салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр худалдан авах;
- Цахилгаан тээврийн хэрэгсэл, унадаг дугуй худалдан авах;
- Ногоон барилга, амины орон сууц барих, худалдан авах гэх мэт.
Яагаад ногоон зээлийг сонгох хэрэгтэй вэ?
Хүүгийн хөнгөлөлт:
Зарим банк, санхүүгийн байгууллага ногоон зээлд энгийн зээлээс бага хүү санал болгодог.
Өсөн нэмэгдэх өгөөж:
Та байгаль орчинд ээлтэй худалдан авалт сонгосноор эрчим хүч, ус, түлшний хэрэглээг бууруулан, хэмнэлт хийж боломжтой, мөн байгальд ээлтэй хөрөнгийн үнэ цэнэ улам бүр өсөж байна.
Ирээдүйдээ хөрөнгө оруулна:
Та байгальд ээлтэй сонголт хийснээр өөрийн болон ирээдүй үеийн амьдрах орчныг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалж буй юм.
ФАТФ-ЫН ХАР, СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Monday, September 8, 2025
САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ (FINA-DCS)-ИЙГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудаас улирлын тайлан болон сарын мэдээ хүлээн авах зорилго бүхий Тайлан хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлээд байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын ерөнхий мэдээллээ засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон.
Иймд, зохицуулалтын салбарын хуулийн этгээд нь цаашид тус системд хандан тайлан, мэдээгээ хууль, журамд заасан хугацаанд ирүүлж байхыг анхаарна уу.
Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй заавар видео, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд:
1. Системийн гарын авлага: Үзэх
2. Видео заавар:Тайлан илгээх заавар: https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4
Тайлангийн алдаа шалгах заавар: https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs
Цахим тайлангийн системтэй холбоотой асуудлаар холбогдох утас: 51-263425
Эх сурвалж: www.frc.mn
Tuesday, August 12, 2025
АНХААРУУЛГА
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан иргэд, оюутнуудын дунд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх эрэлт нэмэгддэг. Үүний зэрэгцээ орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд гарах эрсдэл үүсэж болзошгүй тул хөлслөх гэж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Хэрэв та үл хөдлөх хөрөнгийг хөлслөх, хөлслүүлэх эрхээ гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Monday, June 23, 2025
МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?
“МӨНГӨ УГААХ” ГЭМТ ХЭРГИЙН ОЙЛГОЛТ
Анх Америкийн гэмт хэрэгтэн Аль Капоне гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хууль ёсны орлого мэт харагдуулах зорилгоор Чикаго хотын химийн цэвэрлэгээ, угаалгын газруудыг ашигладаг байсан учраас “Мөнгө угаах” буюу “Money Laundering” гэх нэр томьёо үүсжээ.Мөнгө угаах гэж юу вэ?
Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогын эх үүсвэрийг нуун далдалж уг орлогыг хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л үйл ажиллагаа юм.
МӨНГӨ УГААХ ҮЕ ШАТ
Байршуулах үе:Хууль бус орлогыг хууль ёсны санхүүгийн системд байршуулах.
Далдлах үе:
Мөнгөний гарал үүслийг нуух зорилгоор олон төрлийн гүйлгээ хийх, данс хооронд шилжүүлэх, бэлэн мөнгө хил дамнуулан шилжүүлэх, санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө зэргийг худалдах, шилжүүлэх, солилцох гэх мэт.
Буцааж нэгтгэх үе:
Эх үүсвэрийг хангалттай далдалсны дараа хууль ёсны орлого мэтээр буцаан төлөвлөрүүлж авах үе шат (тансаг зэрэглэлийн бараа, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, томоохон бизнес, төсөлд хөрөнгө оруулах гэх мэт).
ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?
Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь терроризм үйлдэхээр санаархаж, төлөвлөж эсхүл оролцож гэж буй этгээд, террорист бүлэглэл, үйл ажиллагаанд зориулан хууль ёсны болон хууль бус хөрөнгө, орлогыг хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулах үйл ажиллагаа юм.
Мөнгө угаах
Хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харагдуулахыг зорьдог.
Терроризмыг санхүүжүүлэх
Хууль ёсны болон хууль бус орлогыг террорист үйл ажиллагаанд зарцуулахыг хэлдэг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь арга хэлбэрийн хувьд ижил төстэй, хоорондоо холбоотой үйлдлүүдэд хамаардаг. Гэмт хэргийн сэдэл, эх үүсвэр, эцсийн зорилгоор ялгагддаг. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бус орлогыг хууль ёсны болгох замаар ашиг хонжоо олохыг зорьдог бол терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь хууль ёсны болон хууль бус орлогоор санхүүжиж террорист үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Манай сошиал хаягуудыг дагаарай
Холбоо барих
Архиваас хайх
Архив
-
►
2025
(15)
- ► March 16 - March 23 (1)
- ► April 13 - April 20 (3)
- ► June 8 - June 15 (1)
- ► June 22 - June 29 (2)
-
▼
2026
(16)
- ► March 8 - March 15 (1)
- ► March 29 - April 5 (1)
- ► April 5 - April 12 (1)
- ► May 3 - May 10 (1)
- ► May 31 - June 7 (1)
- ► June 7 - June 14 (1)
- ► July 5 - July 12 (1)
- ► July 26 - August 2 (1)
Их уншигдсан нийтлэлүүд
Follow us
Copyright ©
Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)