Monday, June 23, 2025
Friday, June 13, 2025
Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай
Дугаар: 2025/03
Огноо: 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
- Банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.
Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.
Эдийн засгийн өсөлт 2025 оны 1 дүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.
Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.
Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Tuesday, April 15, 2025
БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
|
Бичил бизнес эрхлэгч таны үйл ажиллагааг дэмжих, урт
хугацааны барьцаатай болон барьцаагүй зээл авах боломжийг бүрдүүлж байна. |
|
|
БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ |
|
|
Хэмжээ: |
1.000.000₮ - 200.000.000₮ хүртэл |
|
Хугацаа: |
36 сар хүртэл |
|
Хүү /сарын/: |
3.30% |
|
Хүү /жилийн/: |
39.6% |
|
Барьцаа: |
Үл хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө,
мөнгөн хөрөнгө, ирээдүйн орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар |
|
Шимтгэл: |
1% |
|
Бүрдүүлэх материал: |
Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бусад
шаардлагатай материал |
|
*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын
бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр;
Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу. |
|
ШУУРХАЙ ЗЭЭЛ
Та гэнэтийн хэрэгцээгээ шуурхай зээлээр шийдэх
боломжтой. |
|
|
ШУУРХАЙ ЗЭЭЛ |
|
|
Хэмжээ: |
1.000.000₮ - 200.000.000₮ хүртэл |
|
Хугацаа: |
36 сар хүртэл |
|
Хүү /сарын/: |
3.30% |
|
Хүү /жилийн/: |
39.6% |
|
Барьцаа: |
Үл хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө,
мөнгөн хөрөнгө, ирээдүйн орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар |
|
Шимтгэл: |
1% |
|
Бүрдүүлэх материал: |
Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бусад
шаардлагатай материал |
|
*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын
бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр;
Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу. |
|
АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ
|
Харилцагчийн өрхийн санхүүгийн хэрэгцээг
шийдвэрлэх, тав тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой
зээл юм. |
|
| |
|
|
АВТОМАШИН ХУДАЛДАН
АВАХ ЗЭЭЛ |
|
|
Хэмжээ: |
1.000.000₮ - 100.000.000₮ хүртэл |
|
Хугацаа: |
36 сар хүртэл |
|
Хүү /сарын/: |
3.30% |
|
Хүү /жилийн/: |
39.6% |
|
Урьдчилгаа төлбөр: |
40% |
|
Барьцаа: |
Үл
хөдлөх хөрөнгө, автомашин, газар, хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, ирээдүйн
орлого, үнэ цэнэ бүхий гар утасны дугаар |
|
Шимтгэл: |
1% |
|
*Гуравдагч этгээдэд төлөх үйлчилгээний төлбөр болох Улсын
бүртгэлийн шимтгэл, хураамж; гэрээ баталгаажуулах нотариатын төлбөр;
Даатгалын гэх мэт бусад зардлууд зээлдэгчээс гарах магадлалтайг анхаарна уу. |
|
Thursday, March 20, 2025
БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Ди Эм Финанс ББСБ” ХХК нь 2018
оны 09-р сарын 28-ний өдөр байгуулагдан, 2019 оны 03-р сарын 13-ны өдөр Монгол
улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрлийг авснаас хойш Монгол улсын түлхүү орон нутгийнхаа банк
санхүүгийн салбарт зээл олгох үйлчилгээ явуулах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж
байна.
Дархан Уул аймгийн Дархан суманд үндсэн нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулж
байгаа орон нутгийн санхүүгийн компаниудын нэг юм.
Үйл ажиллагаандаа мэргэжлийн, чадварлаг, ёс зүйтэй хандлагыг баримтлан
харилцагч нартаа хурдтай шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.
Бид дараахи зөвшөөрлүүдийн дагуу хууль
ёсны үйл ажиллагааг эрхэлж байна.
- Банк
бус санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрөл 2019/03/13 - 101/650
Санхүүгийн зохицуулах
хороо
- Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх 2024/05/17 “№230”
тогтоол
Санхүүгийн зохицуулах
хороо
- Факторингийн
үйлчилгээ эрхлэх 2024/05/17 “№230” тогтоол
Санхүүгийн
зохицуулах хороо
Манай сошиал хаягуудыг дагаарай
Холбоо барих
Архиваас хайх
Архив
-
►
2025
(15)
- ► March 16 - March 23 (1)
- ► April 13 - April 20 (3)
- ► June 8 - June 15 (1)
- ► June 22 - June 29 (2)
Их уншигдсан нийтлэлүүд
Follow us
Copyright ©
Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier


