Ди Эм Финанс

Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
    • Товч танилцуулга
    • Байгууллагын бүтэц
    • Төлөөлөн удирдах зөвлөл
      • ТУЗ-н үйл ажиллагааны журам
      • ТУЗ-н дэргэдэх дэд хорооны журам
      • ТУЗ-н тайлан 2024
    • Засаглалтай холбоотой бодлого, дүрэм журам
      • Ёс зүйн дүрэм
      • Залгамж халааны бодлогын баримт бичиг
      • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
      • Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам
      • Оролцогч талуудтай хамтран ажиллах бодлогын баримт бичиг
      • Аудитын хорооны журам
      • Сургалтын төлөвлөгөө
        • Сургалын төлөвлөгөө 2024
        • Сургалын төлөвлөгөө 2025
    • Тайлан
      • 2020 он
      • 2021 он
      • 2022 он
      • 2023 он
      • 2024 он
      • 2025 он
      • Please wait and check ...
  • Бүтээгдэхүүн
    • Бичил бизнесийн зээл
    • Шуурхай зээл
    • Автомашин худалдан авах зээл

Tuesday, June 2, 2026

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ОРГИЛ ҮЕЭСЭЭ БУУРЛАА

By DM FinanceJune 02, 2026 No comments


Он гарснаас хойш шинэ машин худалдаж авсан хүн байна уу? Энэ оны эхний 2 сард нийт 12.2 мянган суудлын автомашин импортоор орж иржээ.

📌 1 машин = ₮27.9 сая

2016 оноос хойш Монгол Улс нийт 680.8 мянган суудлын автомашиныг $5.3 тэрбумаар импортолсон. Энэ нь 2025 оны 7-р сарын байдлаарх улсын нийт гадаад валютын хэмжээтэй дүйх дүн гэхээр маш их валют гадагшаа урсгасан нь харагдана. Мөн 1 автомашиныг ойролцоогоор ₮27.9 саяар импортолсон байгаа юм.

  • 🚘 Олон мянган машаан: Импортолсон автомашины тооны өсөлтийг харвал 2016 оноос хойш жилд дунджаар 13.4% өссөн байна. Тэр дундаа 2024 онд 123.1 мянган автомашин оруулж ирсэн нь түүхэн дээд дүн байв. Өнгөрсөн онд энэ тоо 27% буурсан ч бусад жилүүдээс өндөр хэвээр байж. Өөрөөр хэлбэл тус онуудад ердийн үеийнхээс 2-3 дахин их автомашин орж иржээ.
  • 💥 Энэ жилийн онцлог: Харин энэ он гарснаас хойш 12.2 мянган суудлын автомашин импортолсон нь 2025 оныхоос 2.2 дахин буурсан үзүүлэлт. Гэхдээ 2021 оныхоос даруй 1.4 дахин өндөр байгаа нь 2024-2025 оны автомашины импортын “хэт өсөлтийн” дараах зах зээлийн хэвийн түвшин гэж хэлж болохоор байна.

💭🤔 Бодлогын нөлөө байна уу?

2024 оны 12-р сард НИТХ-аас ирэх оны 1 сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3 дахин, замын татварыг 5 дахин нэмэх шийдвэр гаргасан. 2025 оны импортын бууралт үүнтэй холбоотой байж болох юм. Гэхдээ яг үр дүнтэй байсан эсэхийг цаашдын урт хугацааны дата л харуулах биз ээ. Мэдээж автомашины импортод татвараас гадна ₮-ийн ханш, зээлийн нөхцөл, Япон болон Солонгосын автомашины нийлүүлэлт, хотын түгжрэл, зогсоол гээд олон хүчин зүйл нөлөөтэй.

Эцэст нь… 1925 онд 7 ачааны автомашинтай байсан нийслэлд маань өдгөө 600 мянга орчим автомашин сүлэлдэн түгжирч байна. Дүүжин тээвэр, метро, трамвай нь ажиллаад эхлэхээр суудлын автомашины импорт улам буурч, нийтийн тээврээрээ түгжрэхгүй сүнгэнэнэ гэж найдъя даа. 🤪🧘






Read More

Tuesday, May 5, 2026

САНХҮҮГЭЭ ЗӨВ УДИРДАХ 5 ДАДАЛ

By DM FinanceMay 05, 2026 No comments





Та бүхэнд санхүүгээ зөв удирдах 5 чухал дадал, мөн санхүүгийн хувьд хүмүүсийн түгээмэл гаргадаг 5 алдааг танилцуулъя.

1. Мөнгөн урсгалаа бүртгэх

Орлого, зарлагаа тогтмол бүртгэж, санхүүгийн урсгалаа хянах.

2. Төлөвлөж худалдан авалт хийх

Том худалдан авалт хийхээс өмнө 24–48 цаг бодож шийдвэр гаргах.

3. Жижиг зардлаа хязгаарлах

Өдөр, долоо хоногт зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох.

4. Автомат шилжүүлэг ашиглах

Тогтмол зардал ба хадгаламжийг автоматаар татах тохиргоо хийх.

5. Нэмэлт орлогын хуваарилалт

Бонус, бэлэг зэрэг нэмэлт орлогыг хэрэгцээнд зориулж хуримтлал хийх.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 


Read More

Thursday, April 9, 2026

ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceApril 09, 2026 No comments






Гадаад валютын арилжаа гэдэг нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийг гадаад улсын мөнгөн тэмдэгтээр солих үйл ажиллагаа юм. Уг арилжааг валют арилжааны тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллага эрхэлнэ.


АЛБАН БУС АРИЛЖАА ХИЙХ НЬ ДАРААХ ЭРСДЭЛТЭЙ

  • Хуурамч мөнгөн дэвсгэрт авах
  • Санхүүгийн луйвар, залиланд өртөх
  • Баримтгүй гүйлгээ маргаан нотлогдох боломжгүй
  • Бодит ханшаас зөрүүтэй үнээр алдагдалтай арилжих
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Read More

Thursday, April 2, 2026

ҮНЭТ ЦААСЫГ ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceApril 02, 2026 No comments
Үнэт цаасыг зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасыг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, нэг тал нөгөө талд шилжүүлж, хугацаа дууссаны дараа ижил төрлийн, ижил тоо ширхэгтэй үнэт цаасыг хүүгийн хамт буцаан өгөх үүрэг бүхий санхүүгийн ажиллагаа юм.

Уг үйлчилгээг үнэт цаасны номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй үнэт цаасны компани дараах харилцагчдад үзүүлнэ. Үүнд:

• Сүүлийн 1 жилийн сарын дундаж орлого 10 сая болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгөтэй Монгол Улсын иргэн;

• Сүүлийн 3 жилийн аль 1 жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;

• Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;

• Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төвбанк, Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Read More

Tuesday, March 10, 2026

ЗЭЭЛ АВАХАД АНХААРАХ АЛТАН ДҮРЭМ

By DM FinanceMarch 10, 2026 No comments

 




Зээл гэдэг нь өнөөдөр авсан мөнгөө маргааш ХҮҮ–тэй нь буцаан төлөх амлалт юм.
Сар бүрийн зээлийн нийт төлбөр сарын цэвэр орлогын 40%-аас хэтрэхгүй байх

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Read More

Sunday, February 15, 2026

ХАМТЫН САНХҮҮЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceFebruary 15, 2026 No comments

 




Crowdfunding буюу хамтын санхүүжилт гэдэг нь олон нийтээс хөрөнгө оруулалт босгох замаар шинэ, ААН-ийн тодорхой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үйл явц юм.
Read More

Thursday, February 5, 2026

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceFebruary 05, 2026 No comments




 “Итгэлцлийн үйлчилгээ” гэж харилцан тохиролцож байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээнд заасан хугацаанд итгэмжлүүлсэн хөрөнгийг итгүүлэгчээс хамгаалж, түүнийг удирдан үр шим хүртэх боломж олгох үйл ажиллагаа юм.

Итгэмжлэгч:

Хөрөнгөө захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэн түүнийгээ үр шимийг хүртэгч

Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч:

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд.

Итгэмжлэгч өөрийн хөрөнгийг итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн өмчлөлд 6 сараас доошгүй хугацаанд байршуулна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Read More

Monday, January 26, 2026

ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceJanuary 26, 2026 No comments

 



Байгууллага богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээгээ хангах зорилгоор бараа худалдсан этгээдэд худалдагч, уг этгээд нь авлагыг цуглуулж, үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах санхүүгийн үйлчилгээний хэлбэр юм.

(Худалдагч → Фактор → Худалдан авагч)


Факторингийн үйлчилгээний төрлүүд

1. Хариуцах факторинг
Худалдагч байгууллагад бий болох эрсдэлийг өөрөө хариуцна.

2. Үл хариуцах факторинг
Факторингийн байгууллага худалдагчийн зээлийн эрсдэлийг хариуцна.

3. Хөнгөлөлттэй факторинг
Авлагыг цуглуулах үүргийг худалдагч хариуцдаг тул шимтгэлийн хэмжээ бага.

4. Банкны оролцоотой факторинг
Худалдагчийн бүх авлагыг бүрэн санхүүжүүлнэ.

5. Дотоодын болон хил дамнасан факторинг
Дотоодод болон олон улсад факторингийн үйл ажиллагаа явуулдаг.

6. Олон талт факторинг
Дээрх үйлчилгээнүүдээс 2 болон түүнээс дээш төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Read More

ҮНЭТ ЭДЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceJanuary 26, 2026 No comments

 


Үнэт эдлэл гэдэг нь:
Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг (бөгж, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч гэх мэт) хэлнэ.


Эрдэнэсийн сангийн тухай хуулиар зааснаар:

“Үнэт металл” – алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмий;

“Үнэт чулуу” – доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувд;

💬 Үнэт эдлэлээ зөв сонгоход карат (сорьц) чухал үүрэгтэй байдаг.

Жишээ:
Болгон алтыг авч үзвэл карат гэдэг нь үнэт эдлэлийг хийхэд хичнээн хэмжээний алт орсныг хэмждэг нэгж юм.

Карат нь 2 утгыг агуулдаг

🔸 Үнэт металлаар хийсэн эдлэл дээрх карат /k/-ын тэмдэглэгээ нь сорьц

  • 24k – 99.9% сорьцтой буюу цэвэр алт

  • 18k – 75% алт, 25% бусад металл гэх мэт

🔸 Үнэт чулуу дээрх карат /ct/-ын тэмдэглэгээ нь түүний жин

  • 1 ct – 200 мг

  • 0.5 ct – 100 мг-тай тэнцэх гэх мэт

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Read More

Monday, January 19, 2026

САНХҮҮГЭЭ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?

By DM FinanceJanuary 19, 2026 No comments

Бид “санхүүгийн төлөвлөлт”-ийг дараах 6 үе шаттайгаар хийх боломжтой. Ингэснээр орлогоо зохистой хуваарилж, зарлагаа хянах замаар хуримтлал үүсгэж болно.

1. Одоогийн нөхцөл байдлаа үнэлэх.

Орлого, зарлагаа тооцож, санхүүгийн бодит байдлаа тодорхойлох.

2. Зорилгоо тодорхойлох.

Хуримтлал үүсгэх зорилго, хугацаа, хэрэгцээг тодорхойлох.

3. Санхүүгийн төлөвлөгөө зохиох.

Зорилгодоо хүрэх хугацаа, үе шатыг төлөвлөх.

4. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

Санхүүгийн төлөвлөгөөг сахилга баттайгаар хэрэгжүүлж, зарлагаа хянах.

5. Төлөвлөгөөг эргэн харах, залруулах.

Цаг хугацааны явцад гэнэтийн нөхцөл байдал үүсвэл төлөвлөгөөндөө залруулга хийх.

Эх сурвалж: “Санхүүгийн хөтөч” ном


Read More
Newer Posts Older Posts Home

Манай сошиал хаягуудыг дагаарай

Холбоо барих

Архиваас хайх

Архив

  • ►  2025 (15)
    • ►  March 16 - March 23 (1)
    • ►  April 13 - April 20 (3)
    • ►  June 8 - June 15 (1)
    • ►  June 22 - June 29 (2)
    • ►  August 10 - August 17 (1)
    • ►  September 7 - September 14 (1)
    • ►  October 5 - October 12 (2)
    • ►  November 2 - November 9 (1)
    • ►  December 7 - December 14 (2)
    • ►  December 14 - December 21 (1)
  • ▼  2026 (16)
    • ►  January 18 - January 25 (1)
    • ►  January 25 - February 1 (2)
    • ►  February 1 - February 8 (1)
    • ►  February 15 - February 22 (1)
    • ►  March 8 - March 15 (1)
    • ►  March 29 - April 5 (1)
    • ►  April 5 - April 12 (1)
    • ►  May 3 - May 10 (1)
    • ►  May 31 - June 7 (1)
    • ►  June 7 - June 14 (1)
    • ►  July 5 - July 12 (1)
    • ►  July 26 - August 2 (1)
    • ►  August 9 - August 16 (1)
    • ►  August 16 - August 23 (1)
    • ▼  September 20 - September 27 (1)
      • ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Их уншигдсан нийтлэлүүд

  • БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
  • ШУУРХАЙ ЗЭЭЛ
  • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • ДАВХАР ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
  • АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ
  • ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ЭРХ
  • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
  • СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ОРГИЛ ҮЕЭСЭЭ БУУРЛАА
  • ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Follow us

Copyright © Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier