Ди Эм Финанс

Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
    • Товч танилцуулга
    • Байгууллагын бүтэц
    • Төлөөлөн удирдах зөвлөл
      • ТУЗ-н үйл ажиллагааны журам
      • ТУЗ-н дэргэдэх дэд хорооны журам
      • ТУЗ-н тайлан 2024
    • Засаглалтай холбоотой бодлого, дүрэм журам
      • Ёс зүйн дүрэм
      • Залгамж халааны бодлогын баримт бичиг
      • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
      • Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам
      • Оролцогч талуудтай хамтран ажиллах бодлогын баримт бичиг
      • Аудитын хорооны журам
      • Сургалтын төлөвлөгөө
        • Сургалын төлөвлөгөө 2024
        • Сургалын төлөвлөгөө 2025
    • Тайлан
      • 2020 он
      • 2021 он
      • 2022 он
      • 2023 он
      • 2024 он
      • 2025 он
      • Please wait and check ...
  • Бүтээгдэхүүн
    • Бичил бизнесийн зээл
    • Шуурхай зээл
    • Автомашин худалдан авах зээл

Thursday, April 2, 2026

ҮНЭТ ЦААСЫГ ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceApril 02, 2026 No comments



 

Үнэт цаасыг зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасыг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, нэг тал нөгөө талд шилжүүлж, хугацаа дууссаны дараа ижил төрлийн, ижил тоо ширхэгтэй үнэт цаасыг хүүгийн хамт буцаан өгөх үүрэг бүхий санхүүгийн ажиллагаа юм.

Уг үйлчилгээг үнэт цаасны номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй үнэт цаасны компани дараах харилцагчдад үзүүлнэ. Үүнд:

• Сүүлийн 1 жилийн сарын дундаж орлого 10 сая болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгөтэй Монгол Улсын иргэн;

• Сүүлийн 3 жилийн аль 1 жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;

• Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;

• Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төвбанк, Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Read More

Tuesday, March 10, 2026

ЗЭЭЛ АВАХАД АНХААРАХ АЛТАН ДҮРЭМ

By DM FinanceMarch 10, 2026 No comments

 



Зээл гэдэг нь өнөөдөр авсан мөнгөө маргааш ХҮҮ–тэй нь буцаан төлөх амлалт юм.
Сар бүрийн зээлийн нийт төлбөр сарын цэвэр орлогын 40%-аас хэтрэхгүй байх

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Read More

Sunday, February 15, 2026

ХАМТЫН САНХҮҮЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceFebruary 15, 2026 No comments

 


Crowdfunding буюу хамтын санхүүжилт гэдэг нь олон нийтээс хөрөнгө оруулалт босгох замаар шинэ, ААН-ийн тодорхой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үйл явц юм.
Read More

Thursday, February 5, 2026

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceFebruary 05, 2026 No comments



 “Итгэлцлийн үйлчилгээ” гэж харилцан тохиролцож байгуулсан хөрөнгө итгэмжлэх гэрээнд заасан хугацаанд итгэмжлүүлсэн хөрөнгийг итгүүлэгчээс хамгаалж, түүнийг удирдан үр шим хүртэх боломж олгох үйл ажиллагаа юм.

Итгэмжлэгч:

Хөрөнгөө захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэн түүнийгээ үр шимийг хүртэгч

Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч:

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд.

Итгэмжлэгч өөрийн хөрөнгийг итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн өмчлөлд 6 сараас доошгүй хугацаанд байршуулна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Read More

Monday, January 26, 2026

ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceJanuary 26, 2026 No comments

 

Байгууллага богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээгээ хангах зорилгоор бараа худалдсан этгээдэд худалдагч, уг этгээд нь авлагыг цуглуулж, үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах санхүүгийн үйлчилгээний хэлбэр юм.

(Худалдагч → Фактор → Худалдан авагч)


Факторингийн үйлчилгээний төрлүүд

1. Хариуцах факторинг
Худалдагч байгууллагад бий болох эрсдэлийг өөрөө хариуцна.

2. Үл хариуцах факторинг
Факторингийн байгууллага худалдагчийн зээлийн эрсдэлийг хариуцна.

3. Хөнгөлөлттэй факторинг
Авлагыг цуглуулах үүргийг худалдагч хариуцдаг тул шимтгэлийн хэмжээ бага.

4. Банкны оролцоотой факторинг
Худалдагчийн бүх авлагыг бүрэн санхүүжүүлнэ.

5. Дотоодын болон хил дамнасан факторинг
Дотоодод болон олон улсад факторингийн үйл ажиллагаа явуулдаг.

6. Олон талт факторинг
Дээрх үйлчилгээнүүдээс 2 болон түүнээс дээш төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Read More

Үнэт эдлэл гэж юу вэ?

By DM FinanceJanuary 26, 2026 No comments

 


Үнэт эдлэл гэдэг нь:
Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг (бөгж, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч гэх мэт) хэлнэ.


Эрдэнэсийн сангийн тухай хуулиар зааснаар:

“Үнэт металл” – алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмий;

“Үнэт чулуу” – доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувд;

💬 Үнэт эдлэлээ зөв сонгоход карат (сорьц) чухал үүрэгтэй байдаг.

Жишээ:
Болгон алтыг авч үзвэл карат гэдэг нь үнэт эдлэлийг хийхэд хичнээн хэмжээний алт орсныг хэмждэг нэгж юм.

Карат нь 2 утгыг агуулдаг

🔸 Үнэт металлаар хийсэн эдлэл дээрх карат /k/-ын тэмдэглэгээ нь сорьц

  • 24k – 99.9% сорьцтой буюу цэвэр алт

  • 18k – 75% алт, 25% бусад металл гэх мэт

🔸 Үнэт чулуу дээрх карат /ct/-ын тэмдэглэгээ нь түүний жин

  • 1 ct – 200 мг

  • 0.5 ct – 100 мг-тай тэнцэх гэх мэт

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Read More

Monday, January 19, 2026

САНХҮҮГЭЭ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?

By DM FinanceJanuary 19, 2026 No comments


Read More

Tuesday, December 16, 2025

ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

By DM FinanceDecember 16, 2025 No comments
    Залилах гэмт хэрэг нь хуульд зааснаар бусдыг "...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан..." зэрэг шинжийг агуулсан байхыг шаарддаг. Тодруулбал, тухайн иргэний эд зүйл, хөрөнгө мөнгийг авахын тулд ямар нэг гэрээ, хэлэлцээрээр халхавчлах, сайн сайхан зүйл амлах, итгэлийг нь олж авахын тулд тодорхой үйлдлүүдийг хийх зэрэг олон аргаар хохирогчоос өөрийнх нь сайн дураар мөнгө, эд зүйлийг нь гаргуулж авдаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид бусдын "мөнгөө хурдан бөгөөд ихээр өсгөх" гэсэн өгүүлэмжид итгэх, өөрийн хувийн мэдээлэл, данс, цахим хаягийн нууцлалыг хангахад хайнга хандах, залилагч этгээдийн дансны болон хувийн мэдээллийг нягтлахгүй орхигдуулах, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүсэл зоригоосоо болж хохирдог тул иргэн Та хянуур байж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.




Read More

Tuesday, December 9, 2025

Виртуал хөрөнгө гэж юу вэ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments

 



Read More

Хиймэл оюун ухаан гэж юу вэ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments

 




Read More
Newer Posts Older Posts Home

Манай сошиал хаягуудыг дагаарай

Холбоо барих

Архиваас хайх

Архив

  • ►  2025 (15)
    • ►  March 16 - March 23 (1)
    • ►  April 13 - April 20 (3)
    • ►  June 8 - June 15 (1)
    • ►  June 22 - June 29 (2)
    • ►  August 10 - August 17 (1)
    • ►  September 7 - September 14 (1)
    • ►  October 5 - October 12 (2)
    • ►  November 2 - November 9 (1)
    • ►  December 7 - December 14 (2)
    • ►  December 14 - December 21 (1)
  • ▼  2026 (8)
    • ►  January 18 - January 25 (1)
    • ►  January 25 - February 1 (2)
    • ►  February 1 - February 8 (1)
    • ►  February 15 - February 22 (1)
    • ►  March 8 - March 15 (1)
    • ►  March 29 - April 5 (1)
    • ▼  April 5 - April 12 (1)
      • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?

Их уншигдсан нийтлэлүүд

  • ЗЭЭЛ АВАХАД АНХААРАХ АЛТАН ДҮРЭМ
  • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
  • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • ҮНЭТ ЦААСЫГ ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
  • Мөнгө угаах гэж юу вэ?

Follow us

Copyright © Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier