Ди Эм Финанс

Menu
  • ЭХЛЭЛ
  • Бидний тухай
    • Товч танилцуулга
    • Байгууллагын бүтэц
    • Төлөөлөн удирдах зөвлөл
      • ТУЗ-н үйл ажиллагааны журам
      • ТУЗ-н дэргэдэх дэд хорооны журам
      • ТУЗ-н тайлан 2024
    • Засаглалтай холбоотой бодлого, дүрэм журам
      • Ёс зүйн дүрэм
      • Залгамж халааны бодлогын баримт бичиг
      • Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
      • Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам
      • Оролцогч талуудтай хамтран ажиллах бодлогын баримт бичиг
      • Аудитын хорооны журам
      • Сургалтын төлөвлөгөө
        • Сургалын төлөвлөгөө 2024
        • Сургалын төлөвлөгөө 2025
    • Тайлан
      • 2020 он
      • 2021 он
      • 2022 он
      • 2023 он
      • 2024 он
      • 2025 он
      • Please wait and check ...
  • Бүтээгдэхүүн
    • Бичил бизнесийн зээл
    • Шуурхай зээл
    • Автомашин худалдан авах зээл

Tuesday, December 9, 2025

ВИРТУАЛ ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments



"Виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийг дижитал илэрхийлж буй эдийн бус хөрөнгийг хэлнэ.

Виртуал хөрөнгийн давуу болон сул тал

Давуу тал:

  • Хялбар төлбөр тооцооны хэрэгсэл;
  • Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох;
  • Өндөр нууцлалтай;
  • Түргэн шуурхай;
  • Зардал багатай;
  • Цаг хугацаа хэмнэдэг;

Сул тал:

  • Ханшийн хэлбэлзэл их;
  • Террорист этгээдүүдийн санхүүгийн гүйлгээг дамжуулах болон санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх;
  • Эх үүсвэр тодорхойгүй өмч хөрөнгийг нуун дарагдуулах;





Read More

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceDecember 09, 2025 No comments


Хиймэл оюун ухаан (ХОУ) буюу Artificial Intelligence (AI) нь хүн шиг сэтгэх, суралцах, шийдвэр гаргах чадвартай машин, програм хангамж юм.


1950–1970

Нейрон сүлжээ (Neural network)

Хүний тархитай төстэй. Оролт (өгөгдөл) аваад, дүгнэлт гаргадаг.

Жишээ:
Зураг дээрх тоо ямар цифр вэ гэдгийг танина.


1980–2010

Машин сургалт (Machine learning)

Компьютер өгөгдөл дээрээс өөрөө суралцаж, дараа нь таамаг гаргаж чадна.

Жишээ:
Банк хүнд зээл олгох уу, үгүй юу гэдгийг өгөгдөл дээр үндэслэн шийднэ.


2011–2020

Гүнзгий сургалт (Deep learning)

Нарийн, төвөгтэй мэдээллийг ойлгож, илүү нарийвчилсан дүгнэлт гаргаж чадна.

Жишээ:
Хүний яриаг ойлгоод хариулт өгөх; нүүр царай таних.


2021–с хойш

Үүсгэх хиймэл оюун ухаан (Generative AI)

Өгөгдөлд үндэслэн шинэ зүйл бүтээж чадна.

Жишээ:
Танилцуулга бэлтгэх; зураг зурах; видео, дуу үүсгэх.


Хиймэл оюун ухаан нь бидний эргэн тойронд аль хэдийн байр суурь эзэлж, хэрэглээний салшгүй хэсэг болжээ.



Read More

Wednesday, November 5, 2025

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceNovember 05, 2025 No comments


Санхүүгийн байгууллагууд нь хэрэглэгчдийн мөнгө, данс, төлбөрийн мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг аюулгүй хадгалах, мэдээллийг зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах, мөн алдагдахаас хамгаалах үүрэгтэй.

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь таны мэдээллийг хууль бус хандалт, кибер халдлага, алдагдлаас хамгаалах арга хэмжээ юм.

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн зорилго

Мэдээллийн нууцлал

Харилцагчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх.

Мэдээллийн бүрэн бүтэн байдал

Мэдээллийг алдагдуулах, өөрчлөх, устгахгүй байх.

Мэдээллийн хүртээмжтэй байдал

Хэрэглэгчид шаардлагатай үед мэдээлэлд хандах боломжтой байх.

Санхүүгийн байгууллагаас таны мэдээллийн нууцлалыг хангах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг:

Хувийн мэдээллийг зөв ашиглах

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр хуваалцахгүй байх.

Удирдлагын арга хэмжээ

Мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, бодлого боловсруулах, ажилтны сургалт зохион байгуулах, эрсдэлийг үеийн төлөвлөгөөтэй байх.

Хэрэглэгчийн итгэлийг хадгалах

Мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлж, аюулгүй байдлыг хангах боломж олгох.

Техникийн хамгаалалт

Мэдээллийг шифрлэх, олон шатлалт баталгаажуулалт хийх, цахим халдлагыг илрүүлэх систем ашиглах.

Хууль, дүрэм журмыг мөрдөх

Холбогдох хууль, дүрмийг дагаж мөрдөж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх.


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн мэдээлэл (Цуврал №54).




Read More

Monday, October 6, 2025

НОГООН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceOctober 06, 2025 No comments


“Ногоон зээл” бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус, дулаан хэмнэх эсвэл хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг санхүүжүүлэх, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулсан тусгай нөхцөлтэй зээл юм.

Жишээ нь та “Ногоон зээл”-ийг дараах байгальд ээлтэй хөрөнгө оруулалтад ашиглах боломжтой:

  • Байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур худалдан авах;
  • Нарны хавтан эсхүл салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр худалдан авах;
  • Цахилгаан тээврийн хэрэгсэл, унадаг дугуй худалдан авах;
  • Ногоон барилга, амины орон сууц барих, худалдан авах гэх мэт.

Яагаад ногоон зээлийг сонгох хэрэгтэй вэ?

Хүүгийн хөнгөлөлт:

Зарим банк, санхүүгийн байгууллага ногоон зээлд энгийн зээлээс бага хүү санал болгодог.

Өсөн нэмэгдэх өгөөж:

Та байгаль орчинд ээлтэй худалдан авалт сонгосноор эрчим хүч, ус, түлшний хэрэглээг бууруулан, хэмнэлт хийж боломжтой, мөн байгальд ээлтэй хөрөнгийн үнэ цэнэ улам бүр өсөж байна.

Ирээдүйдээ хөрөнгө оруулна:

Та байгальд ээлтэй сонголт хийснээр өөрийн болон ирээдүй үеийн амьдрах орчныг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалж буй юм.





Read More

ФАТФ-ЫН ХАР, СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceOctober 06, 2025 No comments

 




ФАТФ (Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага) нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) олон улсын стандартыг боловсруулж, хэрэгжилтийг нь хянадаг байгууллага юм.

ФАТФ-аас улс орнууд зөвлөмж, стандартыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавьж, хангалтгүй улс орнуудыг хар болон саарал жагсаалт-д оруулдаг бөгөөд энэ нь тухайн улсын санхүүгийн нэр хүндэд шууд сөргөөр нөлөөлдөг.

Хар болон саарал жагсаалтын ялгаа
СААРАЛ ЖАГСААЛТАД:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд нь сул, гээдээ сайжруулах алхалт өгсөн, ФАТФ-тай хамтран ажиллаж буй улс орнууд багтдаг.
ХАР ЖАГСААЛТАД:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь ноцтой дутагдалтай, хамтран ажиллахаас татгалзсан улс орнууд багтдаг.

Read More

Monday, September 8, 2025

САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ (FINA-DCS)-ИЙГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЛЭЭ

By DM FinanceSeptember 08, 2025 No comments

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын байгууллагуудаас улирлын тайлан болон сарын мэдээ хүлээн авах зорилго бүхий Тайлан хүлээн авах систем (Fina DCS)-ийг шинэчлэн 8.0.3 хувилбарт шилжүүлээд байна. Ингэснээр RegTech (Regulatory Technology) технологийн хүрээнд OST validator программыг ашиглан алдаатай, дутуу тайлан илгээх эрсдэлээс зайлсхийн, системийн ачааллыг бууруулж, нууцлал хамгаалалтаа сайжруулсан. Мөн системийн харагдах байдал шинэчлэгдэж илүү ойлгомжтой, ашиглахад хялбар болсон бөгөөд хэрэглэгч өөрийн эрхээрээ нэвтрэн байгууллагын ерөнхий мэдээллээ засах, нууц үгээ тохируулах боломжтой болсон.

Иймд, зохицуулалтын салбарын хуулийн этгээд нь цаашид тус системд хандан тайлан, мэдээгээ хууль, журамд заасан хугацаанд ирүүлж байхыг анхаарна уу. 

Тайлан ачаалах болон тайланд алдаа гарсан үед хэрхэн алдааг шалгах талаар дэлгэрэнгүй заавар видео, гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу. Үүнд:

1. Системийн гарын авлага: Үзэх

2. Видео заавар:Тайлан илгээх заавар:  https://www.youtube.com/watch?v=_Iwi4QnCZZ4            

Тайлангийн алдаа шалгах заавар: https://www.youtube.com/watch?v=OWwhBDkTKIs  

Цахим тайлангийн системтэй холбоотой асуудлаар холбогдох утас: 51-263425

Эх сурвалж: www.frc.mn

Read More

Tuesday, August 12, 2025

АНХААРУУЛГА

By DM FinanceAugust 12, 2025 No comments

 

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан иргэд, оюутнуудын дунд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх эрэлт нэмэгддэг. Үүний зэрэгцээ орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд гарах эрсдэл үүсэж болзошгүй тул хөлслөх гэж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

    Хэрэв та үл хөдлөх хөрөнгийг хөлслөх, хөлслүүлэх эрхээ гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Read More

Monday, June 23, 2025

МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceJune 23, 2025 No comments

 

“МӨНГӨ УГААХ” ГЭМТ ХЭРГИЙН ОЙЛГОЛТ

Анх Америкийн гэмт хэрэгтэн Аль Капоне гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хууль ёсны орлого мэт харагдуулах зорилгоор Чикаго хотын химийн цэвэрлэгээ, угаалгын газруудыг ашигладаг байсан учраас “Мөнгө угаах” буюу “Money Laundering” гэх нэр томьёо үүсжээ.

Мөнгө угаах гэж юу вэ?
Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогын эх үүсвэрийг нуун далдалж уг орлогыг хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л үйл ажиллагаа юм.

МӨНГӨ УГААХ ҮЕ ШАТ

Байршуулах үе:
Хууль бус орлогыг хууль ёсны санхүүгийн системд байршуулах.
Далдлах үе:
Мөнгөний гарал үүслийг нуух зорилгоор олон төрлийн гүйлгээ хийх, данс хооронд шилжүүлэх, бэлэн мөнгө хил дамнуулан шилжүүлэх, санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө зэргийг худалдах, шилжүүлэх, солилцох гэх мэт.
Буцааж нэгтгэх үе:
Эх үүсвэрийг хангалттай далдалсны дараа хууль ёсны орлого мэтээр буцаан төлөвлөрүүлж авах үе шат (тансаг зэрэглэлийн бараа, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, томоохон бизнес, төсөлд хөрөнгө оруулах гэх мэт).

Read More

ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

By DM FinanceJune 23, 2025 No comments

 

Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь терроризм үйлдэхээр санаархаж, төлөвлөж эсхүл оролцож гэж буй этгээд, террорист бүлэглэл, үйл ажиллагаанд зориулан хууль ёсны болон хууль бус хөрөнгө, орлогыг хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулах үйл ажиллагаа юм.

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭМТ ХЭРГИЙН ЯЛГАА

Мөнгө угаах

Хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харагдуулахыг зорьдог.

Терроризмыг санхүүжүүлэх

Хууль ёсны болон хууль бус орлогыг террорист үйл ажиллагаанд зарцуулахыг хэлдэг.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь арга хэлбэрийн хувьд ижил төстэй, хоорондоо холбоотой үйлдлүүдэд хамаардаг. Гэмт хэргийн сэдэл, эх үүсвэр, эцсийн зорилгоор ялгагддаг. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бус орлогыг хууль ёсны болгох замаар ашиг хонжоо олохыг зорьдог бол терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь хууль ёсны болон хууль бус орлогоор санхүүжиж террорист үйл ажиллагааг дэмжих зорилготой.


Read More

Friday, June 13, 2025

Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай

By DM FinanceJune 13, 2025 No comments



Дугаар: 2025/03

Огноо: 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.

Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны 1 дүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО


Read More
Newer Posts Older Posts Home

Манай сошиал хаягуудыг дагаарай

Холбоо барих

Архиваас хайх

Архив

  • ►  2025 (15)
    • ►  March 16 - March 23 (1)
    • ►  April 13 - April 20 (3)
    • ►  June 8 - June 15 (1)
    • ►  June 22 - June 29 (2)
    • ►  August 10 - August 17 (1)
    • ►  September 7 - September 14 (1)
    • ►  October 5 - October 12 (2)
    • ►  November 2 - November 9 (1)
    • ►  December 7 - December 14 (2)
    • ►  December 14 - December 21 (1)
  • ▼  2026 (16)
    • ►  January 18 - January 25 (1)
    • ►  January 25 - February 1 (2)
    • ►  February 1 - February 8 (1)
    • ►  February 15 - February 22 (1)
    • ►  March 8 - March 15 (1)
    • ►  March 29 - April 5 (1)
    • ►  April 5 - April 12 (1)
    • ►  May 3 - May 10 (1)
    • ►  May 31 - June 7 (1)
    • ►  June 7 - June 14 (1)
    • ►  July 5 - July 12 (1)
    • ►  July 26 - August 2 (1)
    • ►  August 9 - August 16 (1)
    • ►  August 16 - August 23 (1)
    • ▼  September 20 - September 27 (1)
      • ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Их уншигдсан нийтлэлүүд

  • БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
  • ШУУРХАЙ ЗЭЭЛ
  • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • ДАВХАР ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
  • АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛ
  • ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ЭРХ
  • ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
  • СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ ОРГИЛ ҮЕЭСЭЭ БУУРЛАА
  • ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Follow us

Copyright © Ди Эм Финанс | Powered by MONLIBRA
Design editor by Buby | Web Template by libra financier